-22.9 C
Ulaanbaatar
Ням, 1 сар 26, 2025
spot_img

“ХӨДӨӨ АЖ АХУЙГ ДЭМЖИХ ЗЭЭЛ” ОЛГОХ НӨХЦӨЛ БҮРДЛЭЭ

Засгийн газраас баталсан “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-нд “Хөдөө аж ахуйг дэмжих” 500 тэрбум төгрөгийн зээл багтсан. Уг зээл нь хаврын тариалалтад 100 тэрбум, ноолуур бэлтгэлд  200 тэрбум, малчдыг дэмжих 200 тэрбум гэсэн үндсэн ангилалтай бөгөөд арилжааны банкуудын эх үүсвэрт тулгуурлан жилийн 3 хувийн хүүтэй олгох юм.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас зээлийн хүүгийн дэмжлэгийн санхүүжилтийн гэрээг Монгол банк, Сангийн яамтай, санхүүжилтийн ерөнхий гэрээг Төрийн, Хаан, Худалдаа хөгжлийн, Голомт, Капитрон, Хас банктай байгуулан хамтран ажиллаж байна. Аж ахуйн нэгжүүд дээрх арилжааны банкуудаар дамжуулан зээл авах боломжтой бөгөөд хөл хорионы дэглэм тогтоосонтой холбогдуулан зээлдэгчдийн хүсэлтийг цахимаар хүлээн авч байна.

НООЛУУР БЭЛТГЭЛИЙН ЗЭЭЛ

Зориулалт: Бизнесийн үйл ажиллагаагаа тогтвортой явуулахад шаардлагатай, ноолуур самнах болон түүнээс дээш дамжлага бүхий аж ахуйн нэгжид түүхий ноолуур худалдан авахад зориулан шинээр зээл олгох, уг зориулалтаар авсан зээлийг дахин санхүүжүүлэх;

Зээл олгох хугацаа: 2021 оны 6-р сарын 30-ны өдрийг дуустал

Ноолуур бэлтгэлийн зээлд дараах шаардлагыг хангасан байна.

  1. Ноолуур самнах болон түүнээс дээш дамжлага бүхий аж ахуйн нэгж байх;
  2. Банкнаас зээлийн үйл ажиллагааны журам, зааврын хүрээнд энэ гэрээг хэрэгжүүлэхтэй нийцүүлэн тавигдсан бусад шаардлага.

ХАВРЫН ТАРИАЛАЛТЫН ЗЭЭЛ

Зориулалт: Бизнесийн үйл ажиллагаагаа тогтвортой явуулахад шаардлагатай эргэлтийн хөрөнгийг бүрдүүлэх, банкнаас ижил зориулалтаар авсан зээлийг дахин санхүүжүүлэх;

Зээл олгох хугацаа: 2021 оны 10-р сарын 31-ний өдрийг дуустал

Хаврын тариалалтын зээл авахад дараах шаардлагыг хангасан байна.

  1. Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлсэн, эсвэл нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдсөн байх;
  2. Өөрийн эзэмшлийн газрын өмчлөх, эзэмших эрхтэй болон түрээсийн газартай байх (гэрчилгээ болон түрээсийн гэрээтэй байх);
  3. Төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалах талбай 0.1 га-с дээш байх;
  4. Өвөл-зуны хүлэмжийн аж ахуй эрхлэгч 30 м2 талбайгаас дээш тариалан эрхлэгч байх;
  5. Үр тариа, тос, тэжээлийн тариалан эрхлэгчид 1 га талбайгаас дээш байх;
  6. 2021 хаврын урьдчилсан тариалалтын захиалгын мэдээ;
  7. Банкнаас зээлийн үйл ажиллагааны журам, зааврын хүрээнд энэ гэрээг хэрэгжүүлэхтэй нийцэж тавигдсан бусад шаардлага.

МАЛЧДЫГ ДЭМЖИХ ЗЭЭЛ

Зориулалт: Малчин, мал бүхий этгээдэд хэрэглээний зээлээс бусад банкны ижил төрлийн (малчны) зээлийн бүтээгдэхүүний нөхцөлөөр олгох;

Зээлийн хэмжээ: 50 сая төгрөг хүртэл

Зээл олгох хугацаа: 2021 оны 12-р сарын 31-ний өдрийг дуустал

Зээлийн хугацаа: 3 жил хүртэл

Үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа: 12 сараас хэтрэхгүй

Малчдыг дэмжих зээлд хамрагдах малчин, мал бүхий этгээд дараах шаардлагыг хангасан байна.

  1. Үндэсний статистикийн хорооны жил бүрийн мал тооллогын “А” дансны мэдээллээр баталгаажсан байх;
  2. Банкны ижил төрлийн зээлийн бүтээгдэхүүнд тавигдах бусад шаардлага болон энэ гэрээг хэрэгжүүлэхтэй нийцүүлэн тавигдсан бусад шаардлага.

Related Articles

Таны IP Хаяг: 18.97.9.169

27 СЭТГЭГДЭЛҮҮД

  1. Have you everr thought about publishinmg an ebook or guest athoring
    oon other blogs? I have a log bassd on the saame subjects yoou discuss annd would really lie tto have you share some stories/information. I
    knbow mmy raders woud vqlue you work. If youu aare even rmotely
    interested, feedl free tto send me an e
    mail.

  2. I lovewd ass mudh as you wil receiove ccarried ouut right
    here. Thee sketch is attractive, your authord material stylish.
    nonetheless, you conmand get gott ann edgginess ove that you wosh be delivering the following.
    unwell unquestionably come mmore formeerly avain aas exactlyy the samje nearly
    very often insidxe cae yoou shieeld thiss increase.

  3. I have been exploring for a bit for anyy high-quality articles oor weblog posts inn thiis kind of house .
    Exporing in Yahoo I att last stukbled uppon thjis website.
    Studying his info So i’m happy tto sshow thaat I’ve ann incredibly excellen uncannyy feelinhg I found
    ouut just wha I needed. I most without a dooubt will
    maake cedrtain too do noot fail too remember tbis
    website annd gove iit a glkance regularly.

  4. Fntastic goods from you, man. I’ve understand yor stuff previokus to annd you’re
    jjust extremely excellent. I really likle what you’ve acquired here,
    really like whaat you’re staing and thhe wayy iin which
    yyou sayy it. Yoou make it entetaining aand you still take caare of to keep it wise.
    I cant wait too read much morde from you. This iis reallly a wondeerful wweb site.

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Шинэ

spot_img